?LIVE: Л.Оюун-Эрдэнэ: ОХУ-тай Эгийн голын УЦС болон эрчим хүчний бусад төслийг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна

Дорнын эдийн засгийн чуулганд оролцож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт нарын хүмүүс мэдээлэл өглөө. 

Манай улс ОХУ-тай эрчим хүчний салбарт хэдэн хэдэн томоохон төсөл дээр хамтран ажиллахаар болжээ. Энэ талаар "Дорнын эдийн засгийн чуулганы" үеэр яригджээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Манай улс эрчим хүчний салбарт олон том төслүүд хэрэгжүүлэхээр зорьж байна. Сэргээгдэх эрчим хүчний төслийн хүрээнд Эрдэнэбүрэн УЦС төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Ирэх хавар төслийн үйл ажиллагаа эхэлнэ.
-Мөн ОХУ-тай Эгийн голын УЦС болон эрчим хүчний станцуудын өртгөтгөл шинэчлэлийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна гэв. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-ОХУ-тай ТЭЦ-3 өргөтгөл дээр хамтран ажиллана. ОХУ-ын Эрчим хүчний сайдтай өнөөдөр энэ талаар уулзаж урьдчилсан хэлэлцээр хийсэн. Мөн Эгийн голын УЦС-ыг сонирхох эх сурвалжууд нэмэгдсэн байна. Эхний алхмууд ч хийгдэж байна гэлээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: 

-“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга О.В.Белозёровтой уулзлаа. “Улаанбаатар төмөр” ХНН-ийн хүчин чадлыг ойрын хугацаанд нэмэх, дүрмийн санг нэмэгдүүлэх талаар тохиролцлоо. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх төмөр замын төслүүдийг ОХУ-ын тал дэмжихээ илэрхийллээ гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.