? LIVE: Найман үйлдвэрийн 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарчээ

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын газраас танилцуулж байна.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж: 

- Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 51 ААН-д хяналт шалгалт хийсэн. Үүнээс 2 ААН ямар нэг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь зогссон байсан. Иймд МХЕГ-ын 

Хяналт, шалгалтаар:

- Хятадад мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 12 ААН-ийн 6590 тонн үхэр, хонь, ямааны мах стандартын шаардлага хангасан.

- Экспортын зөвшөөрөлтэй долоон ААН-ийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541 тонн махыг ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлэн өгсөн. 

-

Хяналт шалгалтын хугацаа яагаад хойшилсон талаар олон хүн асууж байна. Нийт үйлдвэрт гурван удаагийн шинжилгээ хийж байж дээрх дүгнэлтийг гаргасан. 

- 23 ААН-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 22 ААН-д 71,5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 16 ААН-ийн эрхийг цуцалжээ. Цагдаагийн байгууллагаас ААН-д хэрэг үүсгэн шалгаж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.