Жүдо бөхийн ахмадын ДАШТ-д манай 22 жүдоч өрсөлдөнө

Польш улсын Краков хотноо маргааш (есдүгээр сарын 8-ны өдөр) жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэлнэ. 

Энэ сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус ДАШТ-д 59 орны 897 ахмад тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. Ахмадын ДАШТ-д 30-аас дээш насныхан есөн насны ангилалд хуваагдан өрсөлддөг дүрэмтэй. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй 14, эмэгтэй найм буюу нийт 22 тамирчин өрсөлдөнө. 

Ахмадын ДАШТ-д өрсөлдөх монголын баг, бүрэлдэхүүн

Монголын багаас хамгийн залуу нь 32 настай Б.Мөнхсайхан эрэгтэйчүүдийн -81кг жинд өрсөлдөх бол хамгийн ахмад нь 62 настай С.Оюунбилэг эмэгтэйчүүдийн -63кг жинд өрсөлдөнө. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.