СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-06

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн 3 дугаар ээлжид 232 иргэн хамрагджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн 2022 оны 14 хоногийн вакумжуулсан сургалтын 3 дугаар ээлж Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр хаалтаа хийжээ.

Хаалтын арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар болон албаны хүмүүс оролцсон. Дэд сайд, “Өөрийгөө хөгжүүлж, хөдөлмөр эрхэлж, улс орныхоо хөгжилд өөрийн оролцоо, хувь нэмрийг оруулахаар 14 хоногийн сургалтаа амжилттай дуусгаж байгаа залуучууддаа баяр хүргэе. Төслийн хугацаанд Та бүхэн ажил, хөдөлмөр эрхлэх, байнгын ажлын байртай болох, үе тэнгийн залуучуудтайгаа танилцаж, нөхөрлөж, хувь хүний ур чадвараа улам хөгжүүлж, улмаар ирээдүйдээ итгэлтэй алхаж, цаашид ажил хөдөлмөрийн гараагаа амжилттай эхлүүлэх ур чадварыг олж, хүсэл тэмүүллээр дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүссэн юм.

Манай Улсын нийт хүн амын 30.0 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Тэдний ажил, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг дэмжиж, хөдөлмөрт бэлтгэх, ажилтай, орлоготой болгоход чиглэсэн төслийн энэ удаагийн ээлжид 21 аймаг, 7 дүүргийн 232 залуу хамрагдлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.