СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-06

Автомашинаа ачуулсан жолооч журмын хашаанаас гарахын тулд бүх торгуулиа төлдөг болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй автомашинууд хөдөлгөөнд оролцсоор байгааг шүүмжлэх иргэд олон байдаг. 

2015 онд торгуулийг цахимаар тооцож эхэлснээс хойш 2022 оны наймдугаар сарын байдлаар нийт 3,424,971 удаагийн зөрчилд 81 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч үүнээс 2,305,153 удаагийн торгуулийн 47.9 тэрбум төгрөг төлөгдөж,

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар 36 цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь Замын хөдөлгөөний ухаалаг систем. Тэгвэл уг системийг нэвтрүүлснээр торгуультай машинуудыг хянах боломж бүрдэж эхэлжээ.

Мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү хоёр цахимжилтын үр дүнд торгуулийг дараах байдлаар шийднэ гэж тооцоолжээ. 

Дүрэм зөрчсөн жолоочид 

- Хугацаатай сануулга өгнө
- Торгох арга хэмжээ авна
- Ачна

Гурав дахь шатны хариуцлага тооцуулсан буюу

Зам тээврийн ухаалаг системийг хэрэгжүүлэх хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 21 цэг дээр байсан хуучин камеруудыг бүрэн шинэчилж, камер бүхий цэгийн тоог 44 болгон нэмэгдүүлнэ.

Мөн нийслэлийн авто замын 161 уулзварт камер байршуулахын зэрэгцээ Удирдлага хяналтын системийг төвийн зургаан дүүрэгт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 22 тэрбум төгрөгийн өртөг бүхий эдгээр ажлыг хийснээр хүний хүчин зүйлээр хийдэг байсан тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, төлбөрийн бүхий л хэлбэр мөн цахим болно гэх тайлбарыг албаныхан өгч байна.  

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.206

Маш зөв

Huz
2 жилийн өмнө
202.21.107.113

Zov.gehdee jil bur mashinii tatvar avahdaa heregjuuldeg bolgoh heregtei

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.81

Давруу жолооч нарыг дарах хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
139.5.216.68

Бүх ачилтын машиныг чинь шатааж ажилчдыг нь бүгдийг нь алнаа

Шаалдаа бадмаа
2 жилийн өмнө
202.21.109.111

Зассссс бити шаалдаа бадмаа, чинийхээр бол өдөр болгон л гудмаар нэг үхдэлүүд хэвтэж баймаар. Чадахгүй чадваргүй гуйлгачин тархитай чам шиг юмнууд зүгээр л дэлхийгээс залчих.

Зочин
2 жилийн өмнө
192.82.65.189

tegeed hugatsaa zaa. zaasan hugatsaand mashinaa avahgui bol duudlaga hudaldaagaar zarj ulsiin orlogo bolgo.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.80

татвар оношилгоо нь Хэдий иргэн хүний хариулага ч гэсэн бас манай нөхцөлд бол шууд хааж боосон дарангуйлал юоом

Иргэн
2 жилийн өмнө
192.82.80.91

Одоо л зөв ажиллах нь дээ. Торгуулиа нэм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.