"Энэтхэг-Монголын найрамдлын ЕБС" 2023-2024 оны хичээлийн жилд ашиглалтад орно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар өнөөдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Д.Ганхуяг болон бусад албаны төлөөлөл байлцсан юм.

305031462 189978063412130 8668174734748414352 n  

Тус хороонд төрийн өмчийн нэг сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү шинэ сургууль ашиглалтад орсноор 1200 хүүхдийг хүлээн авах юм. Сургууль нь орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдох бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдана.

Шав тавих ёслолын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНЭУ-ын Ерөнхий сайд ноён Нарендра Модигийн 2015 онд хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан нь өнөөдөр ажил хэрэг болж байгаад талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэхүү сургуулийг мэдээлэл, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль болгохоор төлөвлөж байна. гэдгээ уламжилж, 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн шинэ барилга ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн үгэндээ дурдлаа.

304869631 189978100078793 8112682748576191616 n

304851630 189978220078781 8720260278763536972 n

304772174 189978066745463 8008526236748784 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.