ОХУ Умард Солонгосоос олон сая пуужин, сум худалдаж авч байгаа гэв

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам Украин дахь түрэмгийлэлдээ ашиглах зорилгоор Умард Солонгосоос олон сая пуужин, их бууны сум худалдаж авч байгааг АНУ-ын тагнуулын албаныхан мэдэгджээ.

Москвагийн зүгээс ийнхүү Умард Солонгост хандсан нь "Оросын арми экспортын хяналт, хориг арга хэмжээний улмаас Украинд нийлүүлэлтийн ноцтой хомстолд орсон хэвээр байгааг харуулж байна" гэж АНУ-ын албаны хүн хэлсэн байна.  гэж шинжээчид үзэж байгаа юм.

ОХУ-ын цэргийн хүчин өнгөрсөн наймдугаар сард Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцнуудыг хүлээж авсан ч зарим загварын онгоцонд техникийн асуудал тулгарсныг Цагаан ордны зүгээс дэлгээд байсан билээ.

228165

Европ болон Барууны ихэнх орон ОХУ-ын эсрэг байр суурьтай болоод буй энэ үед Умард Солонгос тус улстай харилцаагаа чангатгахыг зорьж байна. Пёньяны эрх баригчид Украин дахь хурцадмал нөхцөл байдалд АНУ-ыг буруутгаж, Барууны “ноёрхлын бодлого” нь Орос улсыг өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй хүргэсэн гэж мэдэгдсэн.

Тэгвэл Мөн БНАСАУ-аас Москвад суугаа Элчин сайд саяхан Украины Донбасс дахь салан тусгаарлагчдын хоёр бүс нутгийн элч нартай уулзаж, “хөдөлмөрийн цагаачлалын салбарт” хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.