Үндэслэлгүй цементийн үнийг нэмэгдүүлсэн аж ахуй эрхлэгчдийг 20 сая төгрөгөөр торгожээ
Цементийн үнийн өсөлтийн гомдол санал ШӨХТГ-т ихээр иржээ. Зургаадугаар сарын 13-16-ны өдрийн хооронд 320-330 мянган төгрөг байсан цементийн үнэ 400-480 мянган төгрөг болж өссөн байна.
Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд цементийн үнэ нэмээгүй байсан.
Цемент худалдан борлуулж байсан 15 гэрээт аж ахуй эрхлэгчид зөрчлийн хэрэг нээн шалгаад 6 аж ахуй эрхлэгч худалдааны хууль бус арга хэрэглэж, үндэслэлгүй үнийг нэмэгдүүлсэн тул тус бүрд 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Цаашид цементийн үнийг огцом өсгөхгүй байх тал дээр үйлдвэрүүд болон гэрээт борлуулагч нартай хэлэлцээр хийн хамтарч ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.