"Слава"-г орос, "Сакура", "Сүши"-г япон будаа хэмээн иргэдийг төөрөгдөлд оруулж, худалдаалж байжээ
БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будааг Япон, Солонгос сортынх гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлж, борлуулж байжээ. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун дараах мэдээллийг өглөө.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:
- Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой хяналт шалгалт хийх явцад будаатай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн. Зарим будаа савлагаандаа хүрэхгүй тохиолдол байна. Мөн Япон, Солонгос сортынх гэж хэрэглэгчдэд борлуулдаг ч БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будаа байна.
Бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж заасан бол барааны тэмдэгтэд бүртгэхгүй байх ёстой. Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж ойлгодог. Гэтэл тухайн будаа БНХАУ, Тайвань будаа байна. Тиймээс энэ асуудлыг хэрэглэгчдэд зайлшгүй ойлгуулах, хаяг дээрээ тодорхой томоор гарал үүслээ бичих хэрэгтэй.
Оюуны өмчийн газар барааны нэр, тэмдэгт өгөхдөө иргэдийг төөрөгдөлд оруулахуйц нэр өгөхгүй байх шаардлагыг хүргүүлж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.