СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болоход Лаосын тал дэмжиж ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 9 дүгээр сарын 4-ний өдөр Сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээр санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд гэдгийг дурдаад хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монголын ард түмэн найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлжээ.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг тэмдэглэв. Мөн АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх,  худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар үр бүтээлтэй санал солилцож, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, бизнесийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаар тогтов.

Талууд тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцав. Энэ хүрээнд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНАЛАУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан төмөр зам тээвэр, логистикийн салбарт үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Лаос Улсын нийслэл Вьентьян болон БНХАУ-ын Куньминь хотыг холбосон төмөр зам ашиглалтад орсонд баяр хүргэж, энэхүү томоохон бүтээн байгуулалт нь Лаос Улсын тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулахын сацуу Төв Ази болон Зүүн хойд Азийг хуурай газраар Зүүн өмнөд Азитай холбоход чухал ач холбогдолтойг онцлов. , эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор хоёр улсын Засгийн газрын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулах чиглэлд талууд хамтран ажиллахаар тогтов.

Талууд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав. Манай улсын “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг лаосын тал дэмжиж,

Сайд Б.Батцэцэг БНАЛАУ нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн орсон улс орнуудын нэг байсныг онцолж, тус төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэнд болон судалгааны төвийн даргын сонгуульд Монгол Улсын нэр дэвшигчийг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид тус төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Түүнчлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Айлчлалын үеэр “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “2022-2027 онд Оюутан солилцох тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулав.

той холбогдуулан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 199 тоот зарлигаар Монгол Улсын Засгийн газарт “Найрамдал” медаль олгохоор шийдвэрлэсэн болно. Энэ удаагийн айлчлалын үеэр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит тус медалийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гардуулав.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.