ЮНЕСКО-ийн үзэсгэлэнд Монгол Алтайн хадны зургийг дээжлэн оруулжээ

ЮНЕСКО-ийн Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц батлагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд уг ойн хүрээнд ЮНЕСКО-ийн Төв байрны гадна Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын зургаар фото үзэсгэлэн гарч байна.

Энэхүү үзэсгэлэнд манай улсаас санал болгосон гэрэл зургуудаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд 2011 онд бүртгэгдсэн Монгол Алтайн буюу Баян-Өлгий аймгийн Бага Ойгорын гол, түүний дээд хэсгийн цутгал

Тиймээс Парис хотод ажиллаж амьдарч буй, амралт ажлаар яваа хэн бүхэн цаг зав гарган гэр бүл, найз нөхөдтэйгөө энэхүү үзэсгэлэнг зорин очиж, Дэлхийн өвийн газруудаар аялахыг Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам уриалсан юм.

Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн хадны зургийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор орж уншина уу.

304770244 456348843202769 1927987789545660815 n

302295266 456348846536102 4341698364902148012 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.