ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хамгаалах бодлогыг тууштай бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан анхны албан уулзалтаа Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй хийсэн байна.

Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлж буй ХЭҮК-той нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Түүнчлэн Үндсэн хуулиар тунхагласан “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” цогцлоон хөгжүүлэхэд төрийн бүх албан хаагчид, хүний эрхийн төлөө ажиллах чиг үүрэг бүхий байгууллагууд нягт хамтран ажиллана гэлээ.

Мөн Монгол төрийн бодлогын эцсийн зорилго нь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа гэдгийг онцолжээ.

ааа

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.