СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол иргэд БНСУ-ын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчиход "транзит" виз шаардлагагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол иргэд БНСУ-ын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчиход "транзит" виз шаардлагагүй гэж Гадаад Харилцааны Яамны Консулын газраас мэдэгдлээ.

Монгол Улсын иргэд БНСУ-аар дамжин гуравдагч орнууд руу явахад виз шаардлагатай болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан.

Уг мэдээлэл ташаа болохыг Гадаад Харилцааны Яамны Консулын газраас мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд "Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчих Монгол иргэд “транзит” виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна" хэмээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.