Дарханы замын 2 болон 4-р багцын ажил цементийн тасалдалаас үүдэж удааширчээ

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон албаны хүмүүс УБ-Дархан чиглэлийн авто замын засварын ажлын явцтай танилцлаа. 

Салбарын сайд тус зам завсарын гүйцэтгэгчид, болон хяналт тавьж буй зөвлөх компанийн хүмүүстэй уулзаж тулгамдсан асуудлуудыг сонсжээ.
Өнөөдрийн байдлаар нийт 8 компани 700 орчим машин, техник 1500 орчим хүн ажиллаж байна.
Дарханы замын 2 болон 4-р багцын ажил цементийн тасалдалаас үүдэж удааширчээ. Тодруулбал өдөрт 1000 тн цемент шаардлагатай ч 400-500 тн нийлүүлэгдэж байгаа юм байна.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цементийн ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулан ажиллана гэж мэдэгдлээ.

112

4110

51

632

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.