СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-02

Б.Мөнхтамир: Улаанбаатар-Бээжин чиглэлд нислэг үйлдэж эхлээгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

БНХАУ-д амьдарч, ажиллаж сурдаг иргэд, оюутнууд Бээжин болон бусад хотууд руу нисэх эрэлт их байна. Үүнтэй холбогдуулан “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас нислэгийн талаар тодрууллаа. 

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:

- Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхий нийт цар тахалтай холбоотойгоор БНХАУ хилээ нээгээгүй.

Монголын ИНЕГ, БНХАУ-ын Иргэний нисэхийн Ерөнхий газар хоорондын хэлэлцээрээр дөрвөн долоо хоногтоо нэг удаа буюу сард нэг нислэг хийх зөвшөөрлийг БНХАУ-аас өгсөн. Ингэхдээ нэг онгоцны суудлын дүүргэлт 75 хувь байх, нислэг бүр дээрээс ковидын тохиолдол 10-аас доош байх зэрэг тодорхой заалт, шаардлагуудыг тавьсан. Мөн зорчигчид БНХАУ-д очоод 7+3 хоногийн тусгаарлалтад байх шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар УБ-Бээжин чиглэлд Монгол болон Хятадын ямар нэгэн агаарын тээвэрлэгч нисэж эхлээгүй байна.

УБ-Гуонжоу чиглэлд 7, 8-р сард нэг нэг удаа нислэг үйлдсэн бол энэ сард буюу есдүгээр сарын 6-нд нэг удаа нислэг үйлдэнэ. Эрэлт их байна. Тухайлбал, БНХАУ-д амьдардаг монгол иргэд, оюутнууд, цар тахлын үед Монголд гацсан хятадын иргэд бас байна. Нийтэд нээлттэй байх үүднээс www.miat.com хаяг дээр бүртгэж байгаа. Учир нь, УБ-Гуонжоу чиглэлд сардаа нэг удаа хийж байгаа нислэгээр нисэх иргэд www.miat.com руу орж, байнгын оршин суух зөвшөөрөл, ковидын шинжилгээ байгаа эсэх зэрэг БНХАУ-ын талаас тавьсан шаардлагыг бүрдүүлэх ёстой. 

Олон иргэд нисэх хүсэлтээ ирүүлж, хандаж байгаа ч бид хэн нэгнийг урдуур нь оруулах боломжгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.188.94

Ene banidiin Ceo gj yu bdgin yum yumand daldagnasan SDA

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.