Хятадын 21 сая хүн амтай хотод хөл хорио тогтоожээ

БНХАУ-ын Чөндү хотод хатуу хөл хорио тогтоож, ойролцоогоор 21 сая оршин суугчийг гэрээсээ гарахгүй байхыг тушаасан ба өрхийн зөвхөн нэг гишүүнийг зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн авахаар дэлгүүр орохыг зөвшөөрсөн байна.

Гэвч Хятадын Засгийн газрын "Тэг Ковид" бодлогын хүрээнд цөөхөн тохиолдол бүртгэгдсэн хотуудад ч хатуу хөл хорио тогтоох шаардлагатай юм. Тэгвэл олон нийтийн зүгээс ихээр эсэргүүцэх болсон энэхүү арга хэмжээ нь тус улсын эдийн засгийн өсөлтийг боомилж буйг шинжээчид хэлж байна.

Чөндүгийн албаныхан ойрын өдрүүдэд хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулах бөгөөд хязгаарлалтуудыг хэзээ цуцлах нь тодорхойгүй байгаа юм. Одоо тус хот руу орох, гарах хөдөлгөөнийг хааж, бүх нислэгийг цуцалсан ба хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулаад байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Үүнтэй ижил төстэй хязгаарлалт Хятадын Шэньжэнь, Далянь зэрэг бусад бүс нутагт ч үргэлжилж байгаа юм.

609d5d25 1abd 435c b401 21549cff672f

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.