Хууль бусаар их хэмжээний самар түүлгэж, дамлан зарах гэж байсныг илрүүлжээ

Богдхан уулын Түргэний аманд хууль бусаар 3.8-4 тонн самар түүлгэж, бусдад дамлан зарах гэж байсныг илрүүлж, таслан зогсоожээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаад халагдсан нэгэн самрын наймаачидтай үгсэн хуйвалдаж, самрын хууль бус наймаа хийж байсныг удаа дараагийн үйлдлээр хууль тогтоож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Тус хамгаалалтын захиргааны даргын 2022 оны наймдугаар сарын 3-ны 01 тоот удирдамжийн хүрээнд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар байнгын хяналт шалгалтыг үргэлжлүүлсээр байгаа ажээ.

smamamaam

3

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.