? LIVE: Ж.Соронзон: Сайн сургууль байх амаргүй, асар их хичээл зүтгэл, зориг тэвчээр шаарддаг
Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.
Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал, доктор Ж.Соронзон:
-Сайн сургууль эцэг эхийн хамтын чармайлтын үр дүнд бий болдог. Улаанбаатар хотын зарим сургуулиудад 2,3 дугаар ангийн сурагч уншиж, бичиж чадахгүй байгааг бид олонтоо сонсдог. Тэгвэл та бидний 5,6 настнууд эх хэлээрээ уншиж бичих нь байтугай оросоор уншиж бичиж байгаа нь бахархууштай амжилт юм. Сайн сургууль байх амаргүй, асар их хичээлт зүтгэл, зориг тэвчээр шаарддаг юм. Энэ хичээлийн жилд ч сайн сургуулийг хадгалах хөгжүүлэх зүтгэл саарахгүй.
Эцэг эхчүүд хүүхдээ амжилтад хүргэх, дэлхийн шилдэг их сургуульд сургахыг хүсэж байвал эсвэл аль хэдийн амжилтад хүрсэн, шилдэг их сургуульд элссэн, төгссөн бол тэр амжилт эд шид, өнгө мөнгөөр бүтээгүй. Харин сайн сургуульд суралцаж, хичээл зүтгэл гаргасны үр дүн юм гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.