СЭЗИС-ийн байранд урсгал засвар хийх үед нуралт үүсжээ

СЭЗИС-ийн А байрны нүүрэн хэсэгт урсгал засвар хийх үед нуралт үүсжээ. Үүнтэй холбогдуулан СЭЗИС-аас дараах мэдэгдлийг гаргаад байна. 

СЭЗИС-ийн 1956 онд ашиглалтад орсон А байрны нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед 2022 оны наймугаар сарын 31-ний өдөр нуралт үүссэн.

Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын өгсөн зөвлөмжийн дагуу А байрны дотоод болон гадаад орчны аюулгүй байдлыг цаг алдалгүй хангаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан болно.

Нуралтаас шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй. СЭЗИС нь багш, ажилтан, оюутан, зочдын аюулгүй байдлыг хангах үүргээ гүнээ ухамсарлаж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн бусад байруудад товлосон хугацаандаа хэвийн явагдана гэжээ. 

303480902 2179456068925484 3039221343623650692 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.