ЕХ Украинд цацраг идэвхт бодисын эсрэг эм илгээжээ

Запорожье атомын цахилгаан станцад осол гарах вий гэсэн болгоомжлол улам нэмэгдсээр байгаа тул Европын Холбооны зүгээс Украинд цацраг идэвхт бодисын эсрэг эмийн таван сая гаруй тунг илгээжээ.

Европын хамгийн томд тооцогддог тус атомын цахилгаан станц нь Оросын цэргийн хүчний мэдэлд орсноос хойш томоохон бай болж, галд өртөх болсон билээ. Станцын үйл ажиллагааг үргэлжлүүлж буй украйн ажилтнуудын "ВВС" агентлагт хэлснээр, Оросын цэргүүд тэдэнд буу тулгаж барьцаалсан бөгөөд байгууламжийг цэргийн бааз болгон ашиглаж байгаа аж. юм.

IKZDKIELXNP67P2X5Y5B3KUEFQ

Гэсэн хэдий ч албаныхан цацраг идэвхт иод хүний биед шингэхээс сэргийлдэг бэлдмэлийг зарим бүс нутгийн оршин суугчдад тарааж эхэлжээ. ч Европын Холбооноос таван сая гаруй тунг нийлүүлсэн нь болзошгүй аюулаас сэргийлж буйн илэрхийлэл.

Сүүлийн хэдэн сарын турш Запорожье АЦС-д нэвтрэхийг шаардсан Олон улсын атомын энергийн агентлагийн баг Украинд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд газар дээр нь шалгалт хийх боломжтой болно гэж найдаж байна.

70f9b87a 942b 4a61 a781 4e747d8c474d

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.