?LIVE: Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар, Б.Болор-Эрдэнийг ЦХХХ-ны дэд сайдаар томилов

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцуулна. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Г.Батсуурийг ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэгт ажлаас,

  • Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас,
  • Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. 

Мөн

  • Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар,
  • Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар,
  • Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар тус тус томиллоо.

Түр хугацаанд Ч.Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргаар, Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилоод байна.

Х.Бадамсүрэн "Эрдэнэс Монгол" корпорацийн Зэс, метал группийн даргаар томилогдсонтой холбогдуулан "Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирлаас чөлөөлж, оронд нь Г.Ёндонг томилох үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өгөөд байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.