Монголбанкны зээлийн мэдээллийн санд тохируулга хийгдсэнээр 50 мянган иргэн, 500 аж ахуй эрхлэгчийн зээлийн муу түүх арилжээ

Хэрэглэгчдээс “Монголбанкны Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалтад хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, үндэслэлгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах эрхийг хязгаарладаг” гэх асуудлыг хөндөж, ШӨХТГ-т гомдол ирүүлжээ.

Гомдлын дагуу ШӨХТГ-өөс Монголбанкинд хандаж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй хэрэглэгчийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулга хийгдсэн ба эдгээр хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээ авах бололцоог бүрдүүлжээ. 

Мөн уг хар жагсаалтад үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээ авч байгаа талаар Монголбанкны зүгээс мэдээлээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.