ТАНИЛЦ: Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн зарим сайд нарын томилгоо
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсантай холбоотойгоор, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, өчигдөр шинэ сайд нар тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан билээ.
Тодруулбал, УИХ-ын 10 гишүүнийг Засгийн газрын гишүүн, сайдаар давхар томилсон. Харин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн зарим сайд нарын асуудлыг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй.
- ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл" хариуцагчаар
- ЗТХ-ийн сайд асан Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр
- Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар
- ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар
- Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнийг тус холбооны дэд сайдаар
- УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирлаар
- Харин "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилохоор болоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.