ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Горбачёв 91 насандаа таалал төгсжээ

ЗХУ-ын сүүлчийн удирдагч, Ерөнхийлөгч асан Михаил Горбачёв 91 насандаа таалал төгссөн болохыг Оросын хэвлэлүүд өнгөрсөн шөнө мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэнд муудаж, удаан хугацаанд хүнд өвчнөөр шаналж байсныг түүний хэвтэн эмчлүүлж байсан Москвагийн эмнэлгийн албаныхан хэлсэн байна. "ТАСС" агентлагийн мэдээлснээр, ноён Горбачёвыг Москва хотын Новодевичье оршуулгын газарт эхнэр Раисагийнх нь дэргэд нутаглуулах аж.

1985 онд засгийн эрхэнд гарч байсан  бөгөөд энэхүү хичээл зүтгэлийнхээ төлөө 1990 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан билээ. Гэвч ЗХУ-ыг аажмаар задрахаас сэргийлж чадаагүй түүний талаар оросууд хуваагдмал үзэл бодолтой байдаг юм. 

Ноён Горбачёвыг таалал төгссөн явдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй дэлхийн олон удирдагч гүн эмгэнэл илэрхийлээд байна. бол НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш түүнийг "Түүхийн замыг өөрчилсөн нэгэн" хэмээн хүндэтгэл үзүүлжээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Ерөнхийлөгч асны эр зориг, үнэнч шударга байдлыг биширч явдгаа дурдаад, "Путин Украинд түрэмгийлж буй энэ үед Зөвлөлтийн нийгмийг нээлттэй болгох гэсэн түүний уйгагүй зүтгэл нь бидэнд үлгэр жишээ хэвээр байна" гэж нэмж хэлсэн байна. 

gorbachev 1140872 1661897590

1661891258235dc55d2b36ec3e1283f19f176b63183bd

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.