ХААИС-ийн захирлаар О.Баатарцогтыг томилов

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар ХААИС-ийн захирлаар доктор О.Баатарцогтыг томилжээ.

О.Баатарцогт нь БНСУ-ын Хангёны үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан, биотехнологич мэргэжилтэй. ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирлаар найман жил тасралтгүй ажилласан нэгэн юм байна.

Тэрбээр ажил хүлээж авах үеэрээ “Ууган их сургуулиудын нэг ХААИС-ийн 65 дахь хичээлийн шинэ жилийн босгон дээр энэхүү хүндтэй, хариуцлагатай үүрэгт албыг хүлээн авч байгаадаа талархаж байна. . Эрдэм шинжилгээ, судалгааны салбар дахь олон боломжуудыг олон улсын төсөл хөтөлбөр, хандивлагч байгууллагуудын хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.