ТАНИЛЦ: "Шинэ сэргэлтийн Засгийн газар"-ын шинэ сайдууд
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын ТББХ болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу шинээр яам байгуулагдаагүй ба дор дурдсан бүтэцтэй болов. Үүнд:
Ерөнхий чиг үүргийн:
1. Эдийн засаг, хөгжлийн яам-Ч.Хүрэлбаатар
2. Гадаад харилцааны яам-Б.Батцэцэг
3. Сангийн яам-Б.Жавхлан
4. Хууль зүй, дотоод хэргийн яам-Х.Нямбаатар
Чиглэлийн:
5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам-Б.Бат-Эрдэнэ
6. Батлан хамгаалах яам-Г.Сайханбаяр
7. Барилга, хот байгуулалтын яам-Б.Мөнхбаатар
8. Боловсрол, шинжлэх ухааны яам-Л.Энх-Амгалан
9. Зам, тээврийн хөгжлийн яам-Б.Бямбацогт
10. Соёлын яам-Ч.Номин
11. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-Ж.Ганбаатар
12. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-Д.Сарангэрэл
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-Х.Болорчулуун
14. Цахим хөгжил, харилцаа холбооны яам-Н.Учрал
15. Эрчим хүчний яам-Б.Чойжилсүрэн
16. Эрүүл мэндийн яам-С.Энхболд
Дээрх яамдыг тэргүүлэх 16 сайдаас гадна дараах 5 сайд нь:
17. Монгол Улсын Шадар сайд-С.Амарсайхан
18. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга-Д.Амарбаясгалан
19. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга-Тодорхойгүй
20. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга-Ж.Сүхбаатар
21. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга-Б.Бат-Эрдэнэ
Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй боллоо.
2020 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй, УИХ томилохгүй, харин тэдгээрт танилцуулна" гэж тодорхой заасан.
Энэхүү өөрчлөлтийн анхны жишээ Л.Оюун-Эрдэнийн "Шинэ сэргэлтийн Засгийн газар"-ын кабинет болж буйгаараа онцлог юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.