? Л.Оюун-Эрдэнэ: Зарим аймгуудад хатуу сануулга өгч байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Ерөнхий сайдын оруулж ирсэн нэрсэд:
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан,
- Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,
- Байгаль орчны сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
- Эдийн засаг, хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл,
- Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал,
- Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар байна.
Харин "давхар дээл"-тэй дөрвөн сайдыг хэвээр үлдээж, "дан дээл"-тэй дөрвөн сайдыг улирааж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын чуулганаар шинэ сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Бүтэц бүрэлдэхүүнийг тодруулахад таван сайд нэмэгдээд байгаа юм уу? Үүнтэй холбоотой төсөв мөнгө байгаа юм уу, нөгөө төрийн хэмнэлтийн хуультайгаа уялдаж байгаа юу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Нэг ч яам нэмэгдээгүй гэдгийг хэлье. Өмнө нь баталсан Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим бодлого, харилцаа холбооны яам сайдтай болж байна.
Та бүхэн санаж байгаа бол, төсөв баталж байх үеэр хэлж байсанчлан яамд салж буй асуудал байгаа. Өнгөрсөн хугацаанд Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд хариуцаад явж байсан. Цаашдаа энэ яам сонгодог агуулгаар бодлого төлөвлөлтийг хийхээр зарим зохицуулалтыг оруулж ирж байна. Эрхлэх асуудлын хүрээнд яамгүй гурван сайд нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сайд гэдэг нь ЗГХЭГ-ын даргын статустай адилхан хэмжээнд орж ирж байна. Энэ сайдууд бол яамгүй байна.
Хотын түгжрэлтэй холбоотой алдаж байгаа цаг нэг яамгүй сайдаас хэд дахин үнэтэй. Өнгөрсөн хугацаанд салбар дундын зохицуулалтад маш их алдаа гаргасан. Ерөнхийгөөс тодорхой байдал руу орох цаг болсон.
Зарим аймгуудад хатуу сануулга өгч байна. Дураар авирладаг анхан, дунд шатны дарга нартай хариуцлага тооцох цаг болсон. Хоосон улстөр хийвэл алдагдсан боломжийг нэхэж, хариуцлага тооцох ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.