?LIVE: ЭМЯ: Вакцинтай холбоотойгоор цус өтгөрсөн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яамнаас харвалт, цус өтгөрөлтийн талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл
-2022 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 10254 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 64 тохиолдлоор өссөн байна. Бүртгэгдсэн нас баралтын 3263 тохиолдол нь зүрх судасны өвчний шалтгаант нас баралт байгаа ба сүүлийн таван жилийн дунджаас 12 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 10 000 хүн амд харьцуулахад 0,3-аар буурсан үзүүлэлттэй байна.
Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 42 хувь нь зүрхний шигдээсний шалтгаант ,21,7 хувь нь тархины цус харвалтын шалтгаант нас баралт эзэлж байгаа бөгөөд сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад статистикийн ялгаа харагдахгүй байна.
Цус өтгөрөл нь зөвхөн коронавируст халдварын үед ч биш бусад эмгэгийн үед ч гардаг бөгөөд тус халдварын үед цус бүлэгнэлтийн алдагдал гардаг нь олон улсад батлагдсан учраас эмчилгээний удирдамжид оруулан явж байгаа.
Цус бүлэгнэлтийг урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлэх боломжтой. Иргэн та коронавирусээр өвдсөний дараа цус өтгөрөлттэй байгаа эсэхээ урьдчилан сэргийлэх багцдаа хамрагдаж мэдсэнээр цар тахлын дараах хүндрэлээс сэргийлэх боломжтой.
Эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгоо нь бидэнд сүүлийн хоёр жил тохиолдоод байгаа олон эртхэн системийг гэмтээдэг коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст ямар өөрчлөлт байгааг давхар хянах мэдээлэл цуглуулж байгаа.
Коронавирусийн эсрэг вакцины дараах гаж урвалыг бүртгэдэг цахим системтэй. Энэ бүртгэлд вакцинтай холбоотойгоор цус өтгөрсөн, нас баралт үүссэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.