Хичээлийн хэрэгсэл авбал "дэвтэр зарна" гэж хэрэглэгчийг хясан боогдуулжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, захуудаар хяналт шалгалт хийжээ.

Дэвтрийн нийлүүлэлт багассан тул хичээлийн хэрэгсэл авбал дэвтэр зарна гэж хэрэглэгчийг хясан боогдуулсан, худалдааны хууль бус арга хэрэглэсэн зөрчил их гарч байгаа аж.

Энэ зөрчилд зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 2 сая, ААН-г 20 сая төгрөгөөр торгодог.

24 хуудастай дэвтэр УИД-т 750₮, УИД-н үүдний өргөтгөсөн худалдаанд 800₮ гэж байгаагаас харахад өргөтгөсөн худалдааны бараа бүхэн дэлгүүрээс хямд биш, павилон бүрт үнэ харилцан адилгүй байна.
301903703 438652711629564 2555939742867116117 n1

301714582 438653011629534 8173438952128342121 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.