Сурах бичгийн нөхөн хангалт хийхэд бэлэн боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн номын сангаар дамжуулан бага ангийн сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүйгээр, суурь, бүрэн дунд боловсролын суралцагчдад багцын түрээсээр тус тус хэрэглүүлдэг.

2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 77,593 сурагч шинээр элсэн орж байгаа. Номын сангаар хэрэглүүлж буй сурах бичгийн элэгдэл, хорогдол, хүртээмжтэй холбоотой нөхөн хангалт хийхэд шаардагдах сурах бичгийг хэвлэлийн компаниуд гэрээний дагуу хэвлэж, түгээх ажлын явцтай танилцжээ. 

300010333 188161020260501 2471843158334407556 n

Энэ хичээлийн жилд

  • бага боловсролын 35 нэр төрлийн нийт 1,211,000 ширхэг,
  • дунд ахлах ангийн 102 нэр төрлийн 1,048,000 ширхэг,
  • казах тува хэл дээрх болон тусгай хэрэгцээт боловсролын 6 нэр төрлийн 15,000 ширхэг
  • нийт 143 нэр төрлийн 2,274,000 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэхээр хэвлэлт, түгээлтийн ажил хэвийн явагдаж байна.

300504036 188160916927178 4174805737231483865 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.