БНХАУ: Хэт халалтын үеэр олон сая хүн шинжилгээ өгөхөөр дугаарлаж байна

Хятадын Чунчин хот хэт халууны давлагаанд өртөж, агаарын температур нь 40 хэм даваад байгаа ч албаныхан тус хотын төв хэсгийн 10 сая оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамрагдахыг шаардсаны улмаас олон сая иргэн хэдэн цагийн турш гудамжинд дугаарлаж зогсон, улмаар зарим нь ухаан алдаж унажээ.

Чунчин нь халууны давлагаа, ган гачиг, ойн гал түймэр, цахилгааны тасалдлаас гадна цар тахлын шинэ дэгдэлтэд нэрвэгдээд байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид "Тэг Ковид" бодлогын хүрээнд хатуу арга хэмжээ авч, хотын оршин суугчдыг нийтээр нь шинжилгээнд хамруулахаар зорьж байна.

Тус хотод өнгөрөгч лхагва гарагт халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж.

юм. Чунчин хотын эргэн тойрон дахь ой мод, уулс ч мөн сүүлийн өдрүүдэд гал түймэрт бүхэлдээ нэрвэгдсэнээр орон нутгийн онцгой байдлын олон мянган алба хаагч галыг унтраахаар тэмцэж байна. 

a864523b d46d 4aed 86ac a37c8dbde302

2000

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.