Он гарсаар 97 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 22-ны өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг 14 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 97 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

16614068871122262 001
Дуудлагын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 72,8%-иар буюу 3,7 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Түймэрт урьдчилсан байдлаар ойн 3194 га, хээрийн 1,044,223 га, нийт 1,051,907 га талбай өртөж, нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.