Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнд 30 багийн 400 орчим сурагч оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 багийн 400 орчим сурагч оролцож, авхаалж самбаагаа сорьж байгаа бөгөөд наймдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ.

630736058c81e851e4148842

Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад ийнхүү өрсөлдөж байна. Өнгөрсөн хугацаанд НЗДТГ-ын Цэргийн штабаас томилсон бүрэлдэхүүн баталсан хуваарийн дагуу нийслэлийн есөн дүүргээс шалгарсан баг тамирчдад заавар зөвлөмж өгч ажилласан юм.

6307364e8c81e851e4148845

630736168c81e851e4148843

630736308c81e851e4148844

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.