СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д халдварын өдөр тутмын тохиолдлын тоо 180 мянга давжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Өмнөд Солонгост Омикроны BA.5 хувилбар хурдацтай тархаж байгаагийн улмаас өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн коронавирусийн шинэ тохиолдлын тоо 180 мянга давж, сүүлийн дөрвөн сарын дээд хэмжээндээ хүрчээ.

Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, цар тахлын тохиолдлын тоо өмнөх өдрийн үзүүлэлтээс хоёр дахин өсөж, 180,803-аар нэмэгдсэн бөгөөд ийнхүү нийт тохиолдлын хэмжээ 21,682,816 болсон байна. Түүнчлэн, өнгөрөгч мягмар гарагт 42 хүн коронавирусийн халдварын улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо 25,752-т хүрчээ. 

БНСУ-ын Дотоод хэргийн яамны Гамшгаас хамгаалах албаны дарга Ким Сон Хо үүсээд буй нөхцөл байдлын талаар "Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулсан амралтын өдрүүд болон зуны амралтын үеэр аялагчдын тоо нэмэгдэж байгаагийн улмаас энэ долоо хоногт халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байна" хэмээн тайлбарласан юм. тул өнгөрөгч долдугаар сараас хойш халдварын шинэ давлагаа ажиглагдаж байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.