СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2022-08-15

🔴LIVE: Б.Ууганбаяр: Экспортын нүүрс тээвэрт иргэдийн тээврийн хэрэгслийг оруулахыг шаардаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос үнийн өсөлтийн талаар хэвлэлийн хурал хийж байна.

Тодруулбал, үнийн өсөлтөд нөлөөлж байгаа чингэлэг тээврийг зогсоож, задгай тээврийг явуулах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлж буй юм.

Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр:

-Улс орны гол хүч, хөгжлийн тулгуур нь тээвэр ложистик. Гэтэл ямар ч хариуцлагатай арга хэмжээ аваагүй учраас эмх замбараагүй нөхцөл байдал өнөөдөр үргэлжилж байна.

Чингэлэг тээвэр нь ачаа барааны үнийн өсөлтөд маш ихээр нөлөөлж байгаа. Нэг машиныг гурав хуваагаад чингэлэгт хийнэ гэдэг нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, дээрээс нь ачаа барааны үнэд маш их нөлөөлж байна.

Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос Засгийн газар, ЗТХЯ, Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байна. 

  1. Чингэлэг тээврийг халж, задгай тээврийг хуучин горимоор явуулахыг шаардаж байна. 
  2. Төрийн энэ буруу бодлогыг зогсоох
  3. Гаднын нүүрс тээврийн компаниудад давуу эрх олгохгүй байх
  4. Жолоочдод ажлын байрыг буцаан олгох
  5. Экспортын нүүрс тээвэрт иргэдийн тээврийн хэрэгслийг оруулахыг манай холбооноос шаардаж байна гэв. 
Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.