Өвөрхангай аймгийн хорих ангиас оргосон 22, 23 насны хүмүүсийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангиас оргон зайлсан дараах хоёр хүнийг эрэн сурвалжилж байна.

Амарсайханы Мөнхбат нь 23 настай, 175-180 см өндөртэй, 60-65 орчим кг жинтэй, нарийн хар хөмсөгтэй, бор өнгийн нүдтэй, зүүн нүдний хажуу талд жижиг хар мэнгэтэй.

298318460 382087617417986 3122884422620166421 n1

Гантөмөрийн Сумъяабазар нь 22 настай, 165-170 см өндөртэй, 55-60 орчим кг жинтэй, зууван бор царайтай, өмтгөн хөмсөгтэй, хар өнгийн нүдтэй. 

Тэд Өвөрхангай, Баянхонгор, Төв аймаг болон Улаанбаатар хотод байж болзошгүй.

Тухайн этгээдүүдийн талаар цагдаагийн байгууллагын 102, 80117576 дугаарт мэдээлэл ирүүлнэ үү. Ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авна. 

298551183 382065700753511 663481970896500462 n1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.