СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-09

🔴 LIVE: НҮБ-ын тэргүүн 13 жилийн дараа манай улсад айлчилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатарын талбайд угтан авч байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн нь энэ юм. 

Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээр хүч чармайлт гаргаж буй улсынх нь хувьд зочилж буйгаа онцлон тэмдэглэсэн.

НҮБ-ын тэргүүн Монгол Улсад дөрвөн удаа айлчлал хийснээс хамгийн сүүлд одоогоос 13 жилийн өмнө 2009 онд айлчилжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.