11 хүүхдийн аав Д.Нямсүрэн нарын эрхмүүдэд одон гардуулав
"Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-ноос аавуудын баярын өдрийг тохиолдуулан нэр бүхий аав нарт Есөн эрдэнийн одон гардууллаа.
Тодруулбал, улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж, үр хүүхдээ үлгэр жишээ, зөв өсгөж хүмүүжүүлж буй аавуудын төлөөлөлд уг шагналыг олгодог уламжлалтай. Тэгвэл дараах эрхмүүдийг шагнаж, хүндэтгэл үзүүлсэн байна.
- Хэнтий аймгийн тэргүүний уурхайчин, 11 хүүхдийн аав Д.Нямсүрэн,
- Төв аймгийн Онц тээвэрчин, таван хүүхдийн аав Р.Жамба
- Булган аймгийн Бүрэгхангай сумын гарамгай харваач, таван хүүхдийн аав О.Төмөр-Очир нарт "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-ны хүндэт медаль болох Есөн эрдэнийн одонг гардуулжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.