Ашиглах боломжгүй болсон гал унтраагуурын саваар хаягдал зайн сав хийжээ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн ахмад Б.Пүрэвдорж захирагчтай нэгдүгээр салааны алба хаагчид ашиглах боломжгүй болсон гал унтраагуурын саваар хаягдал зайн сав хийлээ.

Онцгой байдлын газар, Улсын нөөцийн 109 дүгээр салбар, Гал түймэр унтраах, аврах 56, 58, 81, 68 дугаар ангиудад байрлуулан, алба хаагчдад хаягдал зайн хор уршгийн талаар мэдлэг олгож, зориулалтын саванд хийж хэвшүүлэн ажиллаж байна.

Хаягдал батерейн савыг хийхдээ гал унтраагуурын амсрыг нь авч, хажуу талд нь 7*3 см.кв хэмжээтэй нүх гаргасан бөгөөд хаягдал батерейг дээд талаас нь, утасны батерейг хажуу талаас нь хийнэ.

Савны дээд талд таг, гадна талыг хуулгаар бүрж хор хөнөөлийн талаар мэдээлэл хэвлэн байршуулснаараа онцлог юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

processed d733aa7d 652a 48bb a0a6 b697d4a3d2f9 tZysJwse 761hssxibat5e210w3h5vvs501phd7oj04fa3wsbsxs

processed 3fe30b83 2799 4ce0 b4ab fb6957629fd2 E9Zb1Bnr 1024x768

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.