?LIVE: "Тусгаар тогтнол" хөдөлгөөний залуучуудыг баривчилсан асуудлаар мэдээлж байна
"Тусгаар тогтнол" хөдөлгөөнөөс тус хөдөлгөөний залуучуудыг баривчилсан асуудлаар мэдээлэл хийж байна.
“Тусгаар тогтнол” хөдөлгөөний төлөөлөл:
-Газар шороо, нутаг ус монгол хүний төлөө үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг Тагнуулын ерөнхий газраас хорилоо. Наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө хийсэн баривчилгаа болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж байна.
Тусгай үүргийн байгууллагууд үүргээ гүйцэтгэж байгаа ч Монгол улсын тусгаар тогтнол, бидний оршин амьдрах асуудалд санаа зовж буй залуусыг барьж хорихоос илүү санаа зовох асуудал баймаар юм. Бид төр засаг, ард түмэн, язгуур эрхийнхээ эсрэг юу хийсэн юм бэ?
Бид дараах таван зүйлийг хэлж, шаардлага тавьсан.
- Газар нутгийн бүрэн бүтэн байдал
- Уул уурхайн олборлолт. Жишээлбэл, зүүн хязгаарт лиценз олгосон байдлыг бид хөндсөн. Хууль бус бас цахимаар маш олон газрыг олгож байна.
- Хүүхдүүдэд тарьж буй вакцин, харвалт
- Монгол улсын өрийн асуудал. Жишээлбэл, урд хөршөөс маш их хэмжээний зээл авч байгаа талаар тодорхой баримтаар гаргаж ирсэн, эсэргүүцсэн. Гэтэл энэ асуудлыг тавьсны төлөө биднийг барьж, хорьж байгаа юм уу.
-Энэ залуучууд өнөөдөр Монголд тулгамдаж байгаа асуудлыг ярьсан, хөндсөн. Монголын үе үеийн тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсон билээ. Гэтэл сүүлийн 30 жилийн дотор хоёр нам нийлээд Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ирээдүй үр хойчийн байдлыг юу болгочхов оо?
Энэ хоёр нам үнэхээр олигтой байсан бол Монгол улс өнөөдөр 34 тэрбум миллиард долларын өрөнд орж, эдийн засгийн бүрэн бүтэн байдлаа алдчихсан байхгүй л байлаа.
-Бид МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт гаргаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.