СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-08

Багийн Засаг даргаас 200 тэрбумыг нэхэмжилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн. Тэрбээр "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.

Тухайлбал, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм" гэсэн.

Мөн "...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг сумын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан. Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “...Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэж мэдэгдсэн.

Уг захидлыг Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн засаг дарга Г.Цэдэнбал БНХАУ-аас манай улсад суух элчин сайд Цай Вэньруй руу илгээсэн байдаг. Түүндээ “...БНХАУ-ын ЭксИм банк санхүүжүүлэн барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын далангийн усанд дарагдах Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд, малчдын энэ станцыг дэмжихгүй байгаа болон Хятад улсыг санхүүжилтээ татахыг хүссэн” бичгийг хүргүүлсэн байдаг. Засгийн газар Багийн Засаг даргын нэр дээр нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ хохирлын дүнг 200 тэрбум төгрөгөөр тооцсон байна.

Уг нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, уг цахилгаан станцыг

61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 150 (6882)

Б.ДАМДИН-ОЧИР

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.41.9

Хятад хөрөнгө гаргаж УЦС бариад эрхбиш тэндэн жилийн дараа тэгж төглөгдөнө гэсэн тооцоо судалгаа байдаг л байх даа?

иргэн
1 жилийн өмнө
66.181.182.51

Багийн Засаг дарга нарт ийм хэмжээний Мөнгө байх уу ,,,,тэгээд, эсвэл МАН-ыг үеийн Засаг дарга гэдэг Албан тушаал ийм Ашиг олдог болчихсон юмуу,

зочин
1 жилийн өмнө
103.212.118.196

Улсын хэмжээний ажлыг нэг багын засаг дарга зогсоодог ийм мал байж болох уу, улсаа хөгжүүл эргүү мал минь

Зочин
1 жилийн өмнө
103.11.195.66

Уншиж байгаа юм аа ойлгож байна уу? Бас нэг мал.

irgen
1 жилийн өмнө
202.126.89.119

Unen shuu bie daasan bdal uusehed tuvugtei bsan arai hej 2 hurshtei oilgoltsood yvj bhad iim asuudal uusgesen n bdg.

Zochin
1 жилийн өмнө
103.26.194.20

Uvs chin tusgaar uls biluu iim hemjeenii mongo bgaa do

Ариунтал
1 жилийн өмнө
124.158.65.187

Марзан Төрийн марзан засаг дарга Цэдэнбалаа гэж..... Ажлаа мэдэхгүй, юу ч ойлгодоггүй цэдэнбалыг ямарч гэсэн шийтгэх хэрэгтэй.

loan
1 жилийн өмнө
66.181.161.10

Davarsan durakiig shuud tsaaz ugmuur yum bndaa..deer n buh hurungiig n huraa!!!

haha
1 жилийн өмнө
202.21.112.172

danhan tolgoitoos hediig nehehvv, darhanii zamd ed horongooroo hohirson hvmvvs hdiig nehehvv SDAKUUDAAS

Зочин
1 жилийн өмнө
202.179.21.232

Багийн засаг дарга сумын засаг даргадаа, сумын засаг дарга аймгийн даргадаа аймгийн засаг нь ерөнхий сайдад гэх дарааллаар явдаг байхыг мэдэхгүй багийн даргын боловсрол мэдлэг гэж байхгүй л юм бна

В.Цогт
1 жилийн өмнө
122.201.22.167

Нэг сумын багийн засаг дарга улс дамнасан аобан бичиг илгээх эрх бий билүү энэ хэтэрсэн мэдлэггүй асуудал болсон Үүнээс төр засаг мааньд ямар сахилга батгүй замбараагүй асуудал ноёрхсон юм бэ

Зочин
1 жилийн өмнө
122.201.24.128

Хэлмэгдүүлэлт ингэж л эхлэдэг дээ багийн засаг даргатай мөжөөрөх 9

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.98

Багийн засаг их л баян байж таарлаа кккк. Гэхдээ энэ хүн яагаад ийм зүйл Хийсэн юм бол? Аливаа зүйл 2 талтай. Энэ хүн нутаг орны малчид иргэд дэмжихгүй байгааг бичсэн юм байна. Иргэдээ бодоод л Ийм зүйл гарчигласан юм шиг. Засгийн газрын маань тооцоо судалгаанд иргэдийн санал ямар байсан юм бол .

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.52

Ulsiin hemjeenii tom butern baiguulaltiig oron nutgiin heden humuus zogsooh gej bugdengees nehemjlehbhetegtei iimerhuu humuust tur tumur nuuree uzuuleh heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.