МИАТ: УБ-Гуанжоу чиглэлийн нислэгийн тийз авсан зорчигчид "КОВИД-19"-ийн түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагатай

Гуанжоу нисэх буудлын хорио цээрийн шаардлага, нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар-Гуанжоу чиглэлд 2022 оны наймдугаар сарын 8-ны өдрийн нислэгт тийз худалдан авсан зорчигчид онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх "КОВИД-19"-ийн түргэвчилсэн шинжилгээ өгсөн, сөрөг хариутай байх шаардлагатайг МИАТ ТӨХК мэдээлэв. 

Энэхүү шинжилгээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас томилсон дараах шинжилгээний лабораторид өгнө.

  • Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/
  • Интермэд эмнэлэг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.