Омикроны ВА5 хувилбар наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр оргилдоо хүрэх тооцоолол гарчээ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа.297414246 183990274010909 6188081377920723038 n

Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна.

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд

  • Гэр бүлийн орчноос
  • Ажлын байрнаас
  • Олон нийтийн газраас халдвар түгээмэл авчээ.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна.

Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл

  • 27.2%  0-4 нас
  • 44.6% 5-11 нас
  • 19.7% 12-15 нас
  • 8.4% 16-17 нас байна.

297803923 183989694010967 1228770231352432167 n

Өөрөөр хэлбэл, 

297411040 183989644010972 4063022036995258166 n

Манай улсын тухайд наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг.

302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.297508286 183989654010971 4488466769634065895 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.