Х.Нямбаатар: Улс орноо дампуураасай гэсэн хандлагатай сэтгэл зүйгээр цааш явж болохгүй байх

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан билээ. 

Тэрбээр энэ үеэр "Би твиттерээс Баабар ниийтлэлчийн нийтлэлийг харсан. "Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50 хувиар бууруулсан” гэж байсан.

Би өнөөдөр Баабар гуайд хаяглаад хэлчихмээр байна. 

МУ-ын Засгийн газраас ямар нэг суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн, зөвшөөрсөн зүйл огт байхгүй. 

Хоёрдугаарт, Баабар нийтлэлч экспортын нүүрсний биет хэмжээ 50 хувиар буурсан гэдэг агуулгыг дурдсан байна билээ. Та бүхэн Гаалийн ерөнхий газрын вэб сайтаас 2022 оны 6, 7-р сарын нүүрсний экспортын биет хэмжээ гээд хараарай. 2019 оны оргил үеийнхээс давсан хэмжээний нүүрсийг өнөөдөр экспортолж байна.

Олон улсын харилцаа тогтворгүй байгаа, сөргөлдөөнт байдал их байгаа энэ цаг үед бид улс төр, эдийн засгийн хямралыг яаж даван туулах вэ гэвэл нэг бодлого, зорилготой байх ёстой. Улс орноо дампуураасай гэсэн хандлагатай сэтгэл зүйгээр цааш явж болохгүй байх гэдгийг эцэст нь хэлье" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.