2022 оны байдлаар манай улсын 900 орчим иргэн Тайваньд оршин суудгаас 80 гаруй хувийг оюутан залуус эзэлж байна.
Тайваний цагаачлалын алба, цагдаагийн газрын мэдээллээр 2022 оны долдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 462 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа нь их, дээд сургуулиудын амралт эхэлсэнтэй холбогдуулан буурсан үзүүлэлт гэж үзэж байна.
Манай улсын Гадаад харилцааны яамны мэдээллээр Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байгааг онцоллоо. Мөн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллана гэв.
Түүчнлэн Тайваньд байгаа монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байгаа бөгөөд иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Тайвань улсад байгаа монгол иргэдийн шинэчилсэн бүртгэлийг ЭНЭ ХОЛБООСООР бүртгэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.