Б.Жавхлан:
Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтуудыг шалгах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлахаар болжээ.
-Өнөөдрийг хүртэл Монгол улсын Засгийн газруудаас гаргасан бондын зарцуулалтуудыг шалгах ажлын хэсэг байгуулсныг ахлаж ажиллахаар боллоо.
Сүүлийн үед яригдаад, зохион байгууллалттай явж буй дефолт гэх асуудалтай холбогдуулж ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгож болно.
Монгол улсын Засгийн газрын хувьд ойрын гурван жилийн хугацаанд өр зээлтэй холбоотой дефолт үүсэх нөхцөл үүсээгүйг албан ёсоор мэдэгдье.
2012 оноос хойш өнөөдрийг хүртэл МУ-ын Засгийн газар долоон бонд гаргасан байдаг. хамгийн эхэнд
- 2012 оны 12 сард Чингис бонд 1,5 тэрбум доллар
- 2015 оны 6 сард Дим сан бонд
- 2016 оны 4 сард Мазаалай бонд гарсан байдаг.
Өөрөөр хэлбэл, 2012-2016 энэ гурван бонд нийтдээ 2,2 тэрбум долларын бонд гарсан.
Үүнээс хойш дөрвөн төрлийн бонд 2016-2021 оны хооронд гарсан. Тодруулбал,
- 2017 онд Хуралдай, Гэрэгэ бонд
- 2020 онд Номад бонд
- 2021 онд “Century” бонд
Өнөөдрийг хүртэл гарсан нийт 7 бондоос эхний нэг нь л төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Тиймээс ажлын хэсгийн шалгах үйл ажиллагаа Чингис бондыг л түлхүү шалгаж, ямар эрсдэл бий болгосныг дэлгэх болно. Үүний 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болоод буй.
Үүнээс үзвэл, бид өр тавих хэмжээ гэхээсээ илүү өрийн зарцуулалтад маш их анхаарах шаардлагатай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.