Дорноговьд 66, Өмнөговьд 57 коронавирусийн халдвар бүртгэгдэв
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 366 шинэ тохиолдол илэрлээ.
Үүний 189 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 177 тохиолдол орон нутагт бүртгэгдээд байна.
Орон нутгийн хувьд Дорноговь аймагт 66 тохиодол бүртгэгдсэн бол Өмнөговь аймагт 57 тохиолдол батлагдаад байна.
- Архангайд зургаа,
- Баян-Өлгийд дөрөв,
- Дархан-Уулд 13,
- Дундговьд гурав,
- Орхонд зургаа,
- Сүхбаатарт зургаа,
- Төв аймагт 11,
- Ховд аймагт таван хүн халдвар авчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.