Автобусны буудлуудад хөөстэй угаалга, халдваргүйжүүлэлт хийж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор автобусны буудлуудыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг өнөөдрөөс буюу энэ сарын 1-ний өдөр эхлүүлсэн байна. 

Уг ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг сард найман удаагийн давтамжтайгаар угааж, халдваргүйжүүлэх бөгөөд аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. 

Дээрх ажлыг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас онцоллоо.

 296930607 5530516820320045 8095506279757867821 n296977730 5530517026986691 7043708883791895824 n297030393 5530516896986704 2468643309602910074 n296910360 5530516906986703 4922693608914419233 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.