Яармагийн зам өнөөдрөөс эхлэн 20 хоног "түгжирнэ"
Яармагийн зам түгжрэл үүсгэж эхэлсэн талаар иргэд цахим орчинд бухимдлаа багагүй илэрхийлж байна.
Өнөөдрөөс /2022.08.01/ эхэлсэн энэхүү түгжрэл багадаа 20 хоног үргэлжлэх бололтой. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил өнөөдрөөс эхэлж 11-ны өдөр дуусгахаар төлөвлөжээ.
Энэ өдрүүдэд тус замын зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд, наймдугаар сарын 11-ээс наймдугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэж байна.
Иймд иргэд жолооч та бүхэн энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцож, явганаар хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.