TREND LIVE: Д.Мөнх-Эрдэнэ: Дахиад цохих нээ
Өнөөдөр /2022.07.31/ цахим орчинд хамгийн их трэнд болсон бичлэг бол яах аргагүй улсын начин Д.Ганбат лайвчин Д.Мөнх-Эрдэнийг сайд эхнэрээ өмөөрч цохиж авч буй бичлэг байлаа.
Баянхонгор аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадмын нээлт дээр энэхүү үйл явдал болсон бөгөөд лайвчин Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын хооронд дараах яриа болсон юм.
-За сайхан наадаж байна уу. Ажил ихтэй байна уу?
-Сайхаан, сайхан наадаж байна. Ажил ихтэй байна.
-Би ч Гадаад яаман дээр байнга л очих юм, цоожтой байх юм. Тааралдсан дээрээ яриа авмаар байна. ГХЯ ер нь нээлттэй байдаг юм уу, хаалттай байдаг юм уу.
-Та харин яахаараа дандаа намайг гадаад явсан хойгуур очдог юм. Бас Засгийн газрын хуралдаантай өдрөөр очдог.
-Тэгвэл та намайг дуудаач.
-Ажил нь сайн уу. Эхнэр нь сайн уу.
-Сайн сайн. Манай эхнэр, сайд хоёр чинь уг нь үеэл юм байгаа юм.
-Ичээд байгаа юм уу.
-Би лайв шууд явуулж байна шүү дээ.
-За боль, боль...
-С.Батцэцэг сайдаас ганц нэг юм асуух гэсэн, зугтаагаад явчихлаа. Хажууд нь сууя даа. Сайд аа, наашаа суучих..
Энэ үеэр С.Батцэцэг сайдын гэр бүлийн хүн улсын начин Д.Ганбат түүнийг цохиж авч, гар утсыг нь булаах гэж оролдов.
Үүний дараа Д.Мөнх-Эрдэнэ "Найрааны начин Д.Ганбат... Цолоо баталчихаад хүн цохь. Мөнхбат аваргын 60 насны ойгоор начин цол авсан чинь үнэн биз дээ. Аятайхан байгаарай. Чи ямар бүдүүлэг юм бэ, цагдаа нар аа Д.Ганбатыг баривчил..." гэхчлэн хашхичав.
Энэ үеэр хэсэг хүмүүс начин Ганбатыг авч гарсан бөгөөд босож явж буй түүнийг харсан лайвчин "Дахиад цохилоо..." хэмээн сандрав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.